Өнгөрсөн 7 хоногт цас багатай, энгэр ээвэр газраар 0...+7 градус хүрч дулаарлаа

2021 оны 01 дүгээр сарын 18-ны 08 цагаас 01 дүгээр сарын 25-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас:  төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр,  баруун аймгуудын зарим газраар 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрт 9.0 мм, Булганы Тэшиг, Хөвсгөлийн Хатгал, Галтад 5.0 мм, Хөвсгөлийн Мөрөн, Цагаан-Үүрт 4.0 мм, Завханы Яруу, Цагаанхайрхан, Говь-Алтайн Алтай, Халиун, Архангайн Цэцэрлэг, Жаргалант, Хөвсгөлийн Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл, Бүрэнтогтох, Сэлэнгийн Баруунхараа, Цагааннуур, Зүүнбүрэн, Хүдэр, Дарханы Хонгор, Хэнтийн Биндэрт 3.0 мм, бусад хэсгээр 0.0-2.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховдын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1-17 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүрт 17 см, Сэлэнгийн Бугантад 16 см, Увсын Давст, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Асгат, Сэлэнгийн Зэлтэр, Хүдэр, Баянхонгорын Байдраг, Завханы Цагаанчулуут, Сүхбаатарын Сүхбаатар, Түмэнцогтод 13-15 см, бусад сумдын нутгаар 1-12 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Агаарын хамгийн их температур: Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул голын хөндийгөөр -10...-17 градус, цас багатай, энгэр ээвэр газраар 0...+7 градус, бусад нутгаар -1...-9 градус байв.

Агаарын хамгийн бага температур: Хугацааны эхэнд хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Халх голын хөндийгөөр -33...-38 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27...-32 градус, цас багатай, энгэр ээвэр газраар -14...-19 градус, бусад нутгаар -20...-26 градус байв. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларсан байна.

Cалхи: 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн баруун хагаст секундэд 12-17 метр, зарим үед секундэд 18-21 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: 24-25-нд шилжих шөнө 0.2-1.0 мм цас орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх хугацаанд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-30 градус, бусад хэсгээр -17...-22 градус, өдөртөө -6...-11 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/03/02

11 цаг

-9 15
O
CF
Утаа
1 м/с

ӨНӨӨДӨР - 2021/03/02

-1 30
O
CF
Үүлшинэ

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store